-
-
-
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1 хороо, АПУ 56-7 тоот
Тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг, төхөөрөмжүүд байнгийн бэлэн байдалд байдаг үйлдвэр аж ахуйд нөөц тоног төхөөрөмж, тэдгээрийн түргэн элэгддэг сэлбэг, тосолгоо, нягтруулагч материалууд, хэмжих хэрэгслүүд, засварын багаж материалын үүсдэг байнгын хэрэгцээг хангахад бид хамтран ажиллана.
|
|
|
|
|
|
Эрчим хүч, уул уурхай, ашигт малтмалын боловсруулах үйлдвэрүүд жилийн турш, тасралтгүй үйл ажиллагаа ажиллаж байна. Ийм нөхцөлд уул уурхай эрчим хүчний салбарт ажиллагсад найдвартай ажиллагаатай, засвар үйлчилгээ бага шаардагддаг тоноглол, үйлдвэрлэлийн явцын системийн удирдлага, хяналтыг сонгодог. Энэхүү сонголтыг оновчтой хийхэд манай мэргэжлийн баг та бүхэнд туслах болно.
|
|
|
Үйлчилгээ 1
Танай байгууллагын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, ашиглалтын явцтай манай мэргэжилтэн ажлын байран дээр очиж танилцан үнэлгээ өгч, доголдол, үл тохирлын шалтгааныг тодорхойлсон дүгнэлтийг зөвлөмж хэлбэрээр өгч, шинэчлэл, сайжруулалтад зөвлөх болно.
Үйлчилгээ 2
Бид хэрэглэгчийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, ашиглалтын явцад үүссэн доголдлыг засварлахад дэмжлэг үзүүлэх зорилгоор, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ дагнан үзүүлэх засварын төв , мэргэшсэн инженер техникийн ажилтнуудын баг үйлчилгээ үзүүлж байна.
Үйлчилгээ 3
Бид үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн онцлог, засвар үйлчилгээ, бүтээгдэхүүний сургалт, зөвлөх үйлчилгээгээр техник, технологио шинэчлэх оновчтой тактик, арга замыг сонгоход чиглүүлэх онсайт сургалт өгч байна.
Үйлчилгээ 4
Манай инженер техникийн экспертүүд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бус сул зогсолтоос сэргийлэх, ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах, үзлэг үйлчилгээ тогтмолжуулах заавар, зөвлөгөөг өгснөөр үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлнэ.
Үйлчилгээ 5
Шингэний урсгалын хяналтын систем, Бүхэллэг материалын боловсруулалтын тоног төхөөрөмж ба борлуулалтын дараах заавар, ашиглалтын сургалтыг захиалгаар нийлүүлэгчийн мэргэжилтэн, дотоод сургагч нар зохион байгуулж байна.