Өндөр ачаалалтай шугам дахь туузан дамжуулагчийн элэгдлийн бодит зардал
Туузанд наалдсан материал, дамжлагын цэгийн цохилт, хазайж буй тууз — жилийн туршид гэнэтийн эвдрэлээс ч илүү зардал үүсгэдэг элэгдлийн гурван шалтгаан.

Уул уурхайн үйлдвэрлэлд туузан дамжуулагч эргэлдэж л байвал хэвийн ажиллаж байна гэж үзэх нь түгээмэл. Гэвч өндөр ачаалалтай конвейерын хамгийн том зардал нь гэнэтийн эвдрэлээс бус, өдөр бүр тасралтгүй явагддаг элэгдлийн процессоос үүддэг.
Туузанд наалдан буцаж буй материал (carryback) нь зарим тохиолдолд тухайн туузнаасаа ч өндөр өртөг үүсгэдэг. Өндөр бүтээмжтэй конвейер болон дамжлагын цэгүүдэд хамгийн түгээмэл тохиолддог 3 эрсдэлийг авч үзье.
1. Туузны цэвэрлэгээ ба наалдсан үлдэгдэл материал
Туузны цэвэрлэгчийг буруу сонгох, эсвэл тохируулга алдагдах үед материал буцаж эргэлтэд орж роллер, дамар болон конвейерын доод хэсэгт хуримтлагддаг.
- Материалын асгаралт болон цэвэрлэгээний нэмэлт зардал
- Роллер, дамрын ашиглалтын хугацаа буурах
- Аюулгүй ажиллагааны эрсдэл нэмэгдэх, төлөвлөгдөөгүй зогсолт үүсэх
2. Тэжээгч болон хүлээн авах бункерын цохилтын ачаалал
Хуяглаагүй эсвэл буруу сонгосон доторлогоотой бункер нь элэгдлийг түргэсгэж, төлөвлөгдөөгүй зогсолтын эрсдэлийг нэмэгдүүлдэг.
- Тэжээгч болон хүлээн авах бункерын их засварын зардал өсөх
- Конвейерын тууз урагдах, гадаргуу гэмтэх
- Бөглөрөл үүсэж үйлдвэрлэл тасалдах
3. Туузны хазайлт ба гулсалт
Дамрын бүрээс элэгдэх, роллерийн ажиллагаа алдагдах үед тууз төв шугамаасаа хазайж, ирмэгийн элэгдэл болон хөтлөх хүчний алдагдал үүсдэг.
- Туузны ашиглалтын хугацаа богиносох
- Хөтлөгч системийн ачаалал нэмэгдэх
- Бүтээмж буурч, эрчим хүчний хэрэглээ өсөх
Таван эд анги, нэг систем
Хөтлөгч систем, дамар, роллер, доторлогоо, туузны цэвэрлэгээ нь тус тусдаа эд анги биш. Эдгээр нь нэг урсгалд ажилладаг, харилцан уялдаа бүхий таван үндсэн бүрэлдэхүүн хэсэг юм. Нэг нь оновчгүй ажиллавал үлдсэн дөрөв нь нэмэлт ачааллыг өөр дээрээ авдаг.
Коре Ти Эс Түншлэл ХХК нь зөвхөн тоног төхөөрөмж нийлүүлэхээс гадна техникийн шаардлага тодорхойлох, оновчтой шийдэл сонгох, нийлүүлэлт, суурилуулалт, ашиглалтад оруулах болон техникийн дэмжлэгийн цогц үйлчилгээг үзүүлдэг. Танай конвейерын үндсэн үзүүлэлтүүдийг илгээвэл элэгдлийн эсрэг цогц шийдлийг тодорхойлж, техникийн саналаа боловсруулан хүргэх болно.

